- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2010 ОНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /(Энэ тогтоолыг 2010-12-29-ний 346-р тогтоолоор хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2010 ОНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /(Энэ тогтоолыг 2010-12-29-ний 346-р тогтоолоор хүчингүй болсон/
2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 374
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1.1, 8.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2010 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тогтоосугай.
2. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагчийн сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.11-д заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 500 төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүний сарын шимтгэлийн хэмжээг 4000 төгрөгөөр тус тус тогтоож, 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын 2009 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
(Энэ тогтоолыг 2010-12-29-ний 346-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2011-01-01-нээс эхлэн дагаж мөрднө).
Текст томруулах
A
A
A
