A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭЭЛЖИТ ЦЭРЭГ ТАТЛАГА ЯВУУЛАХ ТУХАЙ

1992 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 96

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ээлжит цэрэг татлагыг 1992 оны 7 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 30-ны дотор явуулахаар тогтоосугай.

2. Ээлжит цэрэг татлагаар 18-25 насны хоёрдугаар зэргийн бэлтгэл эрчүүдийг татаж цэргийн жинхэнэ алба хаалгахыг Батлан хамгаалах яаманд даалгасугай.

3. Аймаг, хотуудаас цэргийн жинхэнэ албанд татах хүний тоог хавсралтын ёсоор баталсугай. /Хавсралт нууц/.

4. Цэрэг халалт, татлагад шаардагдах зардлыг гаргаж санхүүжүүлэхийг Сангийн яаманд, онгоцны түлш, авто бензинээр хангах арга хэмжээ авахыг Нефть импорт концерн, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр цэрэг тээвэрлэлтийг тогтоосон хугацаанд зохион байгуулахыг Зам, тээврийн өрөнхий газар, МИАТ нэгтгэл, Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газарт тус тус даалгасугай.

5. Цэрэг татлагын балтгэл ажлыг сайн хангаж, зохион байгуулалттай явуулахыг аймаг, хот, сум, дүүрэг, хороодын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт, энэ ажлын дүнг нэгтгэн мэдээлэхийг Батлан хамгаалахын сайд н.Жадамбаад үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын "Барилгын зарим байгууллагыг бие даалган ажиллуулах тухай" 1990 оны 11 дүгээр сарын 30-ны 168 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН

Батлан хамгаалахын сайд Ш.ЖАДАМБАА

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЭЭЛЖИТ ЦЭРЭГ ТАТЛАГА ЯВУУЛАХ ТУХАЙ

1992 оны 6 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 96

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ээлжит цэрэг татлагыг 1992 оны 7 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 30-ны дотор явуулахаар тогтоосугай.

2. Ээлжит цэрэг татлагаар 18-25 насны хоёрдугаар зэргийн бэлтгэл эрчүүдийг татаж цэргийн жинхэнэ алба хаалгахыг Батлан хамгаалах яаманд даалгасугай.

3. Аймаг, хотуудаас цэргийн жинхэнэ албанд татах хүний тоог хавсралтын ёсоор баталсугай. /Хавсралт нууц/.

4. Цэрэг халалт, татлагад шаардагдах зардлыг гаргаж санхүүжүүлэхийг Сангийн яаманд, онгоцны түлш, авто бензинээр хангах арга хэмжээ авахыг Нефть импорт концерн, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр цэрэг тээвэрлэлтийг тогтоосон хугацаанд зохион байгуулахыг Зам, тээврийн өрөнхий газар, МИАТ нэгтгэл, Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газарт тус тус даалгасугай.

5. Цэрэг татлагын балтгэл ажлыг сайн хангаж, зохион байгуулалттай явуулахыг аймаг, хот, сум, дүүрэг, хороодын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт, энэ ажлын дүнг нэгтгэн мэдээлэхийг Батлан хамгаалахын сайд н.Жадамбаад үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын “Барилгын зарим байгууллагыг бие даалган ажиллуулах тухай” 1990 оны 11 дүгээр сарын 30-ны 168 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН

Батлан хамгаалахын сайд Ш.ЖАДАМБАА