- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2012 ОНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-12-22-ны 195-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 2012 ОНЫ ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-12-22-ны 195-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 328
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1.1, 8.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2012 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тогтоосугай.
2. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагчийн сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.11-д заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүний сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувь байхаар тус тус тогтоож 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын 2011 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 346 дугаар тогтоолыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
