A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЯАМ, ТУСГАЙ ГАЗРЫН НИЙТЛЭГ ДҮРЭМ, ТЭДГЭЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ

1994 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 111

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Монгол Улсын яам, тусгай газрын нийтлэг дүрмийг 1 дүгээр хавсралтын ёсоор, тэдгээрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталж "Яам, тусгай газрын эрх зүйн байдлын тухай хууль" батлагдах хүртэл түр мөрдүүлсүгэй.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 3 дугаар хавсралтад дурдсан Засгийн газрын тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

(Энэ тогтоолыг 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ