- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЯАМ, ГАЗРЫН УДИРДЛАГЫН ОРОН ТОО,БҮТЦИЙГ ТОГТООХ,ЗАРДЛЫН ТӨСВИЙН ХЯЗГААР,ЦАЛИНГИЙН САНГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЯАМ, ГАЗРЫН УДИРДЛАГЫН ОРОН ТОО,БҮТЦИЙГ ТОГТООХ,ЗАРДЛЫН ТӨСВИЙН ХЯЗГААР,ЦАЛИНГИЙН САНГ БАТЛАХ ТУХАЙ
1994 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 24
""Монгол Улсын Засгийн газрын тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжэээний тухай" Улсын Их Хурлын 1994 оны 13 дугаар, "Монгол Улсын Засгийн газрын дэд бүтцийн бүдүүвчийг батлах тухай" Улсын Их Хурлын мөн оны 14 дүгээр тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт болон 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Яам, Засгийн газрын үндсэн бүтцэд ордог тусгай газрын бүтцийг 1 дүгээр хавсралтын ёсоор, тэдгээрийн удирдлагын болон төв аппаратын орон тооны дээд хязгаар, 1994 оны зардлын төсвийн хязгаар, сарын цалингийн санг 2дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. /Засгийн газрын 1996 оны 182 дугаар тогтоолоор 1-6 дахь хэсэг хүчингүй болсон/
2.Засгийн газрын дэд бүтцэд орсон Улсын татварын ерөнхий газар, Улсын гаалийн ерөнхий газрын удирдлагын бүтцийг тогтоох, эдгээр газрын орон тооны болон 1994 оны зардлын төсвийн хязгаар, сарын цалингийн санг шинэчлэн батлах, дарга, дэд дарга нарыг томилуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Даваасамбууд даалгасугай. /Засгийн газрын 1996 оны 182 дугаар тогтоолоор 1-6 дахь хэсэг хүчингүй болсон/
3.Засгийн газрын дэд бүтцийн бүдүүвчийг Улсын Их Хурлаас баталж тогтоосонтой холбогдуулан Улсын нийгэм хангамжийн газар, Хүүхдийн төлөө үндэсний төвийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны; Архилын хэрэг эрхлэх газар, Хорих байгууллагуудыг удирдах газрыг Хууль зүйн яамны;
Патентын газар, Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төвийг Үндэсний хөгжлийн газрын харьяанд тус тус ажиллуулахаар тогтоосугай. Засгийн газрын 1996 оны 182 дугаар тогтоолоор 1-6 дахь хэсэг хүчингүй болсон/
4.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу "тэргүүн дэд сайд"-ын албан тушаалыг "дэд сайд" болгож өөрчилсүгэй. Засгийн газрын 1996 оны 182 дугаар тогтоолоор 1-6 дахь хэсэг хүчингүй болсон/
5."Хүн амын нийгмийн баталгааг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1992 оны 12 дугаар сарын 17ны өдрийн 69 дүгээр тогтоолоор батлагдсан "Төсөвт байгууллагын ажилтны хөдөлмөрийн хөлсний сүлжээг хэрэглэх журам"-ын 2-т заасан мэргэжил, албан тушаалын үлгэрчилсэн жагсаалтын Б-9-ийн "төрийн яам, тусгай газрын тэргүүн дэд сайд,тэргүүн дэд дарга" гэснийг "дэд сайд, тусгай газрын дэд дарга" гэж өөрчлөхийн хамт Б-8-ын "дэд" сайд, дэд дарга" гэснийг хүчингүй болгож Б-8-д "Засгийн газрын дэд бүтцэд хамаарах газрын дэд дарга" гэж нэмсүгэй. хамаарах газрын дэд дарга" гэж нэмсүгэй. Засгийн газрын 1996 оны 182 дугаар тогтоолоор 1-6 дахь хэсэг хүчингүй болсон/
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 3 дугаар хавсралтад дурдсан тогтоол, тогтоолын заалтыг хүчингүй болсонд тооцсугай. З/асгийн газрын 1996 оны 182 дугаар тогтоолоор 1-6 дахь хэсэг хүчингүй болсон/
Текст томруулах
A
A
A
