A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЯАМДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 8 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 131

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Яамдын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

Ерөнхий чиг үүргийн яамд:

а/Гадаад хэргийн яам:

-Хөрш орнуудын газар;

/Энэ заалтыг Засгийн газрын 2001 оны 75 дугаар тогтоолооор хүчингүй болсонд тооцсон/

2.Яамдын орон тоо, цалингийн санг энэ оны 9 дүгээр сарын эхний хагаст багтаан Засгийн газарт оруулж батлуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч боловсруулан Засгийн газарт оруулж, энэ талаар Улсын Их Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсний дараа "Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг шинээр буюу шинэчлэн боловсруулж, Засгийн газарт оруулан батлуулахыг Сайд нарт даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан дор дурдсан тогтоолуудын зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцсугай:

и/"Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус яамны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 174 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл.

Хэвлэх