- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- 2007 ОНЫГ “ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ШИНЭ АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ” БОЛГОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2007 ОНЫГ "ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ШИНЭ АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ" БОЛГОХ ТУХАЙ
2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 290
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Орон даяар 2007 оныг "Их бүтээн байгуулалт-шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил" болгон зарласугай.
2. "Их бүтээн байгуулалт-шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил"-ийн хүрээнд хийж байгаа ажлын явц, үр дүнг нэгтгэн улирал тутам Засгийн газарт танилцуулж байхыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд нарт даалгасугай.
| Монгол Улсын Ерөнхий сайд | Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга | |
| М.ЭНХБОЛД | С.БАТБОЛД |
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх