A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • "МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН СИСТЕМ" ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /энэ тогтоолыг 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар тогтоолоор хүчин
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

"МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН СИСТЕМ" ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /энэ тогтоолыг 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2002 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 23

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн эрчим хүчний бүтцийг бүрдүүлэх, хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг найдвартай болгох зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1."Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем" хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2."Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн систем" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнууд, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах ажлыг зохион байгуулах, түүнчлэн дотоодын санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төвлөрсөн төсөвт тусгаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байхыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ