A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2007 ОНЫ 08 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ /Энэ тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2007 ОНЫ 08 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ /Энэ тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

2007 оны 07 сарын 05 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 47

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 30.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн "Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг Улсын Их Хурлын тогтоолоор батална." гэсэн 32.2 дахь хэсэг, "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай" Улсын Их Хурлын 2006 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин тавдугаар зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦ

/Энэ тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/