- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2005 ОНЫ 2/04 ДҮГЭЭР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ /Энэ тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 12 дугаар сарын 14-ний Өдрийн 1/02 дугаар то

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2005 ОНЫ 2/04 ДҮГЭЭР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ /Энэ тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 12 дугаар сарын 14-ний Өдрийн 1/02 дугаар тогтоолоор хyчингyй болгосон/
2005 оны 11 сарын 03 өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот
Дугаар 61
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 15.1.6-д заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн "Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 22 дугаар тогтоолын "1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай" гэсэн 2 дахь заалт нь Монгол Улсын Yндсэн хуулийн Арван дөрөв дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна гэсэн Yнсдэн хуулийн цэцийн 2005 оны 2/04 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
