- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2006 ОНЫ 06 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ /ЭНЭ ТОГТООЛЫГ YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2006 ОНЫ 7 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН 03 ДУГААР ТОГТ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2006 ОНЫ 06 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ /ЭНЭ ТОГТООЛЫГ YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2006 ОНЫ 7 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН 03 ДУГААР ТОГТООЛООР ХYЧИНГYЙ БОЛГОСОН/
2006 оны 06 сарын 23 өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот
Дугаар 63
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 30.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 178.4, 225.5, 233.2, 302.4, 304.4, 309.4, 346.4 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.7, 174.2 дахь хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11.6, 19.8 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
