- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай /Энэ тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай /Энэ тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2007 оны 01дүгээр сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 02
Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 191.6 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь
/Дээрх үндэслэх хэсэгт 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 191.5-д заасан эхэд сар тутам олгох тэтгэмжийн хэмжээг 20000 төгрөгөөр тогтоосугай.
/Дээрх заалтад 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
2. Энэ тогтоолыг 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
