- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 21-ний

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2008 оны 01 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 09
Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоож, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.
2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 72 дугаар тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
