A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2008 оны 1 дүгээр сарын 29-ний ө
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2008 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 11 сарын 01 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 72

Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоож, 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаар тогтоолыг 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН