- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- АЛТАНБУЛАГ ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 38
Улаанбаатар хот
"Алтанбулаг" чөлөөт бүс байгуулах тухай Чөлөөт бүсийн тухай хуулийн 5.1-ийг үндэслэн ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт Монгол Улсын Их Хурлын 1996 оны 66 дугаар тогтоолоор хилийн заагийг тогтоосон 500 га газарт "Алтан булаг" чөлөөт бүс байгуулахаар тогтоосугай.
/Энэ тогтоолд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
2."Алтанбулаг" чөлөөт бүс байгуулах бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/ -т даалгасугай:
1/бүсийн хөгжлийн ерөнхий төсөл /мастер төлөвлөгөө/ боловсруулж эхний ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийг сонгох;
2/эхний ээлжийн төслүүдийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах ажлыг зохион байгуулж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж эхлэх;
3/эхний ээлжинд хэрэгжүүлэх төслийн талаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ хийх;
4/ үйлдвэрлэл, нийгмийн дэд бүтцийг бүрдүүлэх эхний ээлжийн арга хэмжээг 2002 онд багтаан хэрэгжүүлж эхлэх;
5/ "Алтанбулаг" чөлөөт бүсийн захирагчийн ажлын албыг 2002 оны III улиралд багтаан эмхлэн байгуулах;
6/ гадаад улсын чөлөөт бүсийн туршлага судлах, мэргэжлийн ажиллах хүчин бэлтгэх тодорхой арга хэмжээ авах;
7/чөлөөт бүсийн асуудлаар ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын холбогдох байгууллагадтай үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах.
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
3.Алтанбулаг чөлөөт бүсийг өргөтгөж Сүхбаатар-Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж, холбогдох саналаа Улсын Их Хуралд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
4. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо/Т.Очирхүү/-нд даалгасугай
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A