- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ
2002 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 33
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Ш.Бадам, Н.Болормаа, Ц.Дашдорж, Д.Дондог нараас 2002 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул төсөл санаачлагчид нь буцаасугай. . .
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
