A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ӨДРҮҮД БИЙ БОЛГОХ ТУХАЙ /Улсын Их Хурлын 2004 оны 59 дүгээр тогтооолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ӨДРҮҮД БИЙ БОЛГОХ ТУХАЙ /Улсын Их Хурлын 2004 оны 59 дүгээр тогтооолоор хүчингүй болсонд тооцсон/

2002 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 14

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Байгаль орчныг хамгаалах өдрүүд бий болгож, уг өдрүүдийг жил бүрийн 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоногт зохион байгуулж байхаар тогтоосугай.

2. Байгаль орчны өдрүүдийн үеэр байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх ажлыг бүх нийтийг хамарсан хөдөлгөөн болгон өрнүүлэх, байгаль орчны талаархи мэдээллийг нийтийн хүртээл болгох, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг өргөнөөр зохион байгуулах арга хэмжээ авч байхыг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР