A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • БОДЛОГЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БОДЛОГЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2003 оны 06 дугаар сарын 20-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 37

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1. Төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчилах үйл ажиллагаанд шинжлэх ухааны мэдээллээр үйлчлэх чиг үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Бодлогын шинжилгээний төв байгуулсугай

2. Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Бодлогын шинжилгээний төвийн дүрмийг хавсралтаар баталсугай

3. Бодлогоо боловсруулахад шаардлагатай судалгааны төлөвлөгөөг жил, улирлаар гарган тодорхойлж, Улсын Их Хурлын дэргэдэх Бодлогын шинжилгээний төвтэй гэрээ байгуулж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газарт тус тус зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР