- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- БОЛЗОЛ БАТЛАХ ТУХАЙ/Энэ тогтоолыг Улсын Их Хурлын 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
БОЛЗОЛ БАТЛАХ ТУХАЙ/Энэ тогтоолыг Улсын Их Хурлын 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
1998 оны 8 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 94
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1."Цэргийн дүйцүүлэх албыг иргэн мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол"-ыг 1 дүгээр хавсралтын ёсоор баталсугай.
2.Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн албан хаагчийн тухайн жилийн дундаж зардалтай тэнцэж байхаар жил бүр тогтоож байсугай.
З.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг хууль гарсан хугацаа, хуульд заасан насны ялгааг харгалзан тогтоох сүлжээг 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай.
4.Монгол Улсын Засгийн газарт даалгах нь:
1/цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах иргэний мөнгөн төлбөрийн хэмжээг жил бүрийн 2 дугаар сард багтаан аймаг, нийслэлд хүргүүлж байх;
2/цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах ажлыг 1999 оноос эхлэн зохион байгуулах, төлбөр төлөх журмыг энэ онд багтаан батлах.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
