A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БНМАУ-ЫН ЦОЛ, ОДОН, МЕДАЛИЙН ТУХАЙ ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 30

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар баталсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм"-ийн 17-ийн 2 дахь хэсэгт заасан Алдарт эх I, П одонгоор шагнагдсан эхчүүдэд олгох мөнгөн шагналын хэмжээг дор дурдсанаар өөрчлөн тогтоосугай:

"Алдарт эх I одон 40000 төгрөг

Алдарт эх П одон 20000 төгрөг"

2.Энэ тогтоолыг 1996 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ