- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- БҮГД НАЙРАМДАХ СЛОВАК УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ТУС УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ:

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
БҮГД НАЙРАМДАХ СЛОВАК УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ТУС УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ:
1992 оны 12 сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 44
Монгол улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа зарласан Бүгд Найрамдах Словак Улсын тусгаар тогтнолыг Монгол улс 1993 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн зөвшөөрсүгэй.
2.Монгол Улсаас Бүгд Найрамдах Словак улстай дипломат харилцаа тогтоосугай.
3.Бүгд Найрамдах Словак улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснийг тэмдэглэж, тус улстай дипломат харилцаа тогтоосонтой холбогдох ажлыг ёсчлон гүйцэтгэхийг Монгол улсын Засгийн газарт даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ
Текст томруулах
A
A
A
