A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 27

Төрийн ордон, Улаанбаатар хот

БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигийн 1 дүгээр хавсралтаар баталсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм"-ийн ГУРАВ-ын 17, ТАВ-ын 29 дүгээр заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тогтоолыг 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ