A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 4 сарын 30 өдөр

Дугаар 33

Төрийн ордон, Улаанбаатар хот

Болзол батлах тухай

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоох сүлжээ"-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Болзол батлах тухай" Улсын Их Хурлын 1998 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ