A

A

A

Бүлэг: 1979

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

БНМАУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 1992 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ

1992 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 10

БНМАУ-ын нийгэм-эдийн засгийн байдал, 1992 онд хөгжүүлэх чиглэлийн тухай Үндэсний хөгжлийн сайд н.Батсуурийн илтгэлийг сонсоод БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.Засгийн газраас оруулсан БНМАУ-ын эдийн засаг, нийгмийг 1992 онд хөгжүүлэх чиглэлийг үндсэнд нь зүйтэй гэж үзсүгэй.

2.Улсын Бага Хурлаас дэмжсэн Чиглэлийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас авч буй арга хэмжээ, түүний биелэлтэд тогтмол хяналт тавьж, дэмжлэг туслалцаа үзүүлж байхыг Эдийн засгийн болон Нийгмийн бодлогын байнгын хороод, Улсын Бага Хурлын удирдлагад даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ