A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИУД БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 37

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Боловсролын тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/боловсролын салбарт ажиллагчид, суралцагчид, нийт иргэдэд төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, боловсролын тухай хуулиудыг сурталчлах ажлыг зохион байгуулах;

2/Засгийн газраас баталсан бөгөөд хүчин төгөлдөр мөрдөж байгаа холбогдох тогтоол, шийдвэрийг 1995 онд багтаан боловсролын тухай хуулиудтай нийцүүлэх;

3/боловсролын тухайя хуулиудад заасан дүрэм, журам, норматив болон холбогдох бусад баримт бичгийг 1996 оны эхний хагас жилд багтаан баталж, мөрдүүлэх;

4/боловсролын стандартыг мөрдүүлэх арга хэмжээг 1996-1997 оны хичээлийн жилээс эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлэх;

5/боловсролын мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгож, үр нөлөөг нь дээшлүүлэх;

6/одоо ажиллаж байгаа цэцэрлэг, бүх шатны сургуулийг улсын бүртгэлд бүртгэн гэргчилгээ олгох ажлыг 1996 оны 1 улиралд багтаан зохион байгуулах;

7/сургалтын агуулга, стандартад нийцүүлэн цэцэрлэг, бүх шатны сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын материаллаг баазыг бэхжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тооцон жил бүрийн төсөвт тусгах;

8/бүх шатны сургуулийн байршлыг оновчтой тогтоож, сургалтг хүмүүжлийн ажлыг зохион байгуулах нөхцөлийг хангах, малчдын хүүхдийн дотуур байрны хоол, хүнсний хангамж, эрчим хүч, халаалтын асуудалд холбогдох байгууллагуудын хүч, анхаарлыг төвлөрүүлэн үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээ авах;

9/их, дээд сургуульд кредит цаг нэвтрүүлэх ажлыг 1996-1998 онд багтаан дуусгах;

10/бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчдийг 1995-1996 оны хичээлийн жил багтаан шалгаруулалтад хамруулж, тэдэнд багшлах эрх, мэргэшлийн болон ур чадварын зэрэг олгох, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг системтэйгээр авч хэрэгжүүлэх;

11/багшийн нийгмийн баталгаатай холбогдсон асуудлыг "Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуульд заасан хугацаатай уялдуулан үе шаттайгаар шийдвэрлэх;

12/ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны загварыг 1995 оны IҮ улиралд багтаан баталж, түүнийг 1996-1997 оны хичээлийн жилээс эхлэн хэрэглүүлэх арга хэмжээ авах;

13/боловсролын тухай хуульд сургалтын байгууллагуудыг ашгийн төлөө бус байгууллага гэж заасантай уялдуулан татварын тухай болон холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулах тухай санал боловсруулж 1995 онд багтаан Улсын Их Хуралд оруулах.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороонд даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ