A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 05 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 21

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.13-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээ авах;

2/ Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд нийцүүлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжих хугацаанд шинээр боловсруулан гаргах болон нэмэлт, өөрчлөлт оруулах хууль тогтоомжийн жагсаалтыг Улсын Их Хурлын 2003 оны намрын чуулганд танилцуулах;

3/ Yндэсний хорооны гишүүд болон бүсийн Зөвлөлийн дарга нарыг томилох, тэдгээрийн ажиллах журмыг тогтоон мөрдүүлэх ажлыг 2003 оны 4 дүгээр улиралд багтаан хэрэгжүүлэх;

4/ Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх арга замыг бүх нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ авах.

2.Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийг орон нутагт сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР