A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ТУС УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ

1992 оны 12 сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 45

Монгол улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа зарласан Бүгд Найрамдах Чех улсын тусгаар тогтнолыг Монгол улс 1993 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн зөвшөөрсүгэй.

2.Монгол улсаас Бүгд Найрамдах Чех Улстай дипломат харилцаа тогтоосугай.

3.Бүгд Найрамдах Чех улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснийг тэмдэглэж, тус улстай дипломат харилцаа тогтоосонтой холбогдох ажлыг ёсчлон гүйцэтгэхийг Монгол улсын Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ