- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- БАРААНЫ ТЭМДЭГ, АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭРИЙН ТУХАЙ" ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
БАРААНЫ ТЭМДЭГ, АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭРИЙН ТУХАЙ" ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1996 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 78
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:
1/1997 оны эхний улиралд багтаан аж ахуйн нэгжийн нэрийн шинэчилсэн бүртгэл хийх журам гарган хэрэгжүүлэх;
2/ энэ хууль батлагдахаас өмнө бүрдсэн аж ахуйн нэгжийн нэрийн фондыг 1997 оны 1 дүгээр улиралд багтаан бүртгэл эрхлэх байгууллагад шилжүүлэх.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
