- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ГУРИЛ, ХҮНСНИЙ БУУДАЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2007 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 100
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГУРИЛ, ХҮНСНИЙ БУУДАЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын хангамжийг сайжруулах, үнийг тогтворжуулах зорилгоор 15.0 мянган тонн гурил, 100.0 мянган тонн хүнсний буудайн нөөц бүрдүүлэхийг Засгийн газарт зөвшөөрсүгэй.
2.Гурил, хүнсний буудайн нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн саналыг боловсруулан Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
