- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг Улсын Их Хурлын 2005 оны 35 дугаар тогтоолоор хүчингүй

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг Улсын Их Хурлын 2005 оны 35 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 40
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Газар өмчлүүлэх ажлын бэлтгэл хангах, энэхүү ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан дараахь гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
- Байгаль орчны сайд,
- Санхүү, эдийн засгийн сайд,
- Үйлдвэр, худалдааны сайд,
- Хүнс, хөдөө аж ахуйн сайд,
- Дэд бүтцийн дэд сайд,
- Хууль, зүй дотоод хэргийн дэд сайд,
- Үндэсний статистикийн газрын дарга,
- Төрийн өмчийн хорооны дарга,
- газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга,
- нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
- нийслэлийн Засаг дарга..
2. Аймаг, нийслэлийн хэмжээнд ажиллах салбар зөвлөлийг тухайн шатны Засаг даргаар ахлуулан ажиллуулсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С. ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
