A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ, ЗАРИМ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 28 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцс
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ, ЗАРИМ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 28 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1997 оны 2 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 15

Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. /1999 оны 70 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./.

2.Улсын Их Хурлын гишүүний онцгой алба гүйцэтгэсний нэмэгдлийн хэмжээг сар бүр 20000 төгрөгөөр тогтоосугай. /Энэ зүйлийг 2007 оны 73 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

3.Улсын Их Хурлын гишүүн парламентын албан ёсны айлчлалаар гадаадад явахад 10000 төгрөг, танилцах аялал зэрэг бусад албан ажлаар явахад 7000 төгрөгөөр бодож жилдээ бэлэг дурсгалын зүйл авахад зориулан 17000 төгрөг, гадаадын зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгалын зүйл өгөхөд 6000 төгрөгийн буюу улиралд 24000 хүртэл төгрөгийг тус тус олгож байхаар тогтоосугай. /1999 оны 70 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./.

4.Улсын Их Хурлын гишүүний эхнэр, нөхөр, төрсөн эцэг, эх, үр хүүхэд, ах, эгч, дүү нь болон өөрийн шууд асрамжид байдаг хадам эцэг, эхэд гачигдал тохиолдсон нөхцөлд тэдэнд 30000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгож байхаар тогтоосугай.

5.Энэ тогтоолоор баталсан журмын дагуу Улсын Их Хурлын гишүүний төсвийг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Тамгын газар /Л.ЦОГ/-т үүрэг болгосугай. /1999 оны 70 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./.

6.Уг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хороо /С.ЗОРИГ/, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо /А.БАЗАРХҮҮ/-нд тус тус даалгасугай. /1999 оны 70 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./.

7.Энэ тогтоолыг 1997 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

8.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Улсын Их Хурлын1994 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр тогтоол, "Улсын Их Хурлын гишүүний нэмэгдэл бий болгох тухай" Улсын Их Хурлын 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 80 дугаар тогтоол, "Бэлэг дурсгалын зүйлийн хэмжээ тогтоох тухай" Улсын Их Хурлын даргын 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар захирамж, "Улсын Их Хурлын гишүүн гадаадын зочин, төлөөлөгч хүлээн авч зоог барих журмын тухай" Улсын Их Хурлын даргын 1994 оны 6 дугаар сарын 24-ний 39 дүгээр захирамж, "Төсөвт зардлын хэмжээ тогтоох тухай" Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 1994 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар захирамж, "Тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай" Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 1994 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 112 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ