A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор хүчингүй
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 15

Төрийн албаны тухай хуулийн 28.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын гишүүний туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 82000 төгрөгөөр, бие төлөөлөгч-туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 53700 төгрөгөөр тус тус баталж, 2004 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 75 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР