A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 07

Төрийн ордон, Улаанбаатар хот

Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дор дурдсан хүмүүсийг Засгийн газрын гишүүн, сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй:

1/Норовын Алтанхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын;

2/Сангажавын Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;

3/Лүймэдийн Гансүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын;

4/Лувсанвандангийн Болдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын;

5/Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын;

6/Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын.

2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ