A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 09

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зөвшөөрөл олгох тухай

Улсын хэмжээнд мал өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Мал өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний зардалд шаардагдах 3,760 сая / гурван тэрбум долоон зуун жаран сая/ төгрөгийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад багтаан зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг Засгийн газар /С.Батболд/-т зөвшөөрсүгэй.

2.Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар энэ тогтоолын 1-д заасан зардлыг нөхөн бүрдүүлэх саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ