A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 77

Төрийн ордон, Улаанбаатар хот

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын төсвийн алдагдал болон санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах зарим арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулан 250 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаас гаргаж арилжаалахыг Засгийн газар /С.Батболд/-т зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ