A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 71

Төрийн ордон, Улаанбаатар хот

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр ирүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан хуулиудаар тогтоосон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээр ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд /С.Батболд/-д зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ