- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зарим хууль, тогтоолын төслийг буцаах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2009 оны 4 сарын 30 өдөр
Дугаар 35
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим хууль, тогтоолын төслийг буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийг, "Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай" Улсын Их Хурлын 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар тогтоолоор "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай" Улсын Их Хурлын 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсон, Ёс зүйн дэд хороог Ёс зүйн Байнгын хороо болгон өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн тул Улсын Их Хурлын гишїїн Д.Дэмбэрэл, С.Батболд, Л.Гантємєр нараас 2005 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд нэмэлт оруулах тухай", "Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн байнгын хорооны дүрэм батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
