- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2008 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 41
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан "300.0 сая ам. долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтын талаархи Зээлийн ерөнхий хэлэлцээр"-т оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлаар соёрхон баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:
1/тус зээлийн хөрөнгөөр "Баруун бүсийн авто зам", "Орон сууцны хороолол /инженерийн дэд бүтэц, барилгын материал/", "Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх", "Замын –Yүдийн дэд бүтцийг сайжруулах", "Мэдээлэл холбооны нэгдсэн сүлжээний шинэчлэл" төслийг санхүүжүүлэх;
2/энэхүү хэлэлцээрийн талаархи мэдээллийг олон нийтэд хүргэж, зээл олгох үйл ажиллагааг нээлттэй, ил тод байдлаар явуулах нөхцөлийг ханган, зээлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2006 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 49 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д. ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
