A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 17

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дор дурдсан хүмүүсийг Засгийн газрын гишүүн, сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй:

1/Миеэгомбын Энхболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын;

2/Ганхуягийн Шийлэгдамбыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдын;

3/Цэрэндашийн Цолмонг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын;

4/Жамъяндоржийн Батхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын;

5/Нордовын Болормааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын;

6/Санжаасүрэнгийн Оюуныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдын;

7/Раднаабазарын Рашийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын;

8/Дамдины Дэмбэрэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын;

9/Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;

10/Чимэдийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайдын;

11/Халзхүүгийн Наранхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдын;

12/Цэндийн Мөнх-Оргилыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын ;

13/Цэрэндоржийн Ганхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын;

14/Бямбаагийн Батсэрээдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын;

15/Нямаагийн Энхболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын.

2. Энэ тогтоолыг 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ