A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингү
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 01 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 07

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүний туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 247491 төгрөгөөр, бие төлөөлөгч-туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 161910 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 70 дугаар тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН