- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2007 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 93
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Ичинхорлоогийн Эрдэнэбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдын;
Цэгмидийн Цэнгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын;
Бадарчийн Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайдын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
