A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 91

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Мэндсайханы Энхсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайдын;

Мишигийн Сономпилийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын;

Өлзийсайханы Энхтүвшинг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын;

Нямаагийн Энхболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдын;

Дамдингийн Дэмбэрэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын;

Надмидын Баяртсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;

Цэрэнгийн Даваадоржийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдын;

Доржийн Одбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын;

Дэндэвийн Тэрбишдагвыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын;

Данзандаржаагийн Туяаг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын;

Сундуйн Батболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ИДЭВХТЭН