A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 85

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Сайнбуянгийн Отгонбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН