A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2008 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хүчингү
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2008 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 11 сарын 01 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 70

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүний туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 192600 төгрөгөөр, бие төлөөлөгч-туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 126000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож, 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН