- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2007 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 22
Төрийн ордон. Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 36.2 дахь заалт, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Базарсадын Жаргалсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдын үүрэгт ажлаас огцруулсугай.
2.Энэ тогтоолыг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
