A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 11

Төрийн ордон. Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШYYНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Лувсангийн Одончимэдийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2. Энэ тогтоолыг 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ