- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2007 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 76
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, ил санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхий сайд Миеэгомбын Энхболдын огцрох тухай хүсэлтийг хүлээн авсугай.
2. Монгол Улсын Ерөнхий сайд Миеэгомбын Энхболдын огцрох тухай хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан түүний тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсугай.
3.Шинэ Ерөнхий сайдыг томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд /М.Энхболд/-д, шинээр Засгийн газрын гишүүн-сайд томилогдтол үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
