A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ ЭЛЧИН САЙДЫН ЯАМЫГ ТАТАН БУУЛГАХ, ШИНЭЭР БАЙГУУЛАХ ТУХАЙ

1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 6

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Бүгд Найрамдах Румын Улс, Бүгд Найрамдах Украин Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамыг татан буулгасугай.

2.Бүгд Найрамдах Турк Улс, Тайландын Вант Улсад Монгол Улсын Элчин сайдын яам шинээр байгуулсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ