- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зээлийн баталгааны дээд хэмжээг тогтоох тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2011 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 14
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зээлийн баталгааны дээд хэмжээг тогтоох тухай
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкинд гаргах зээлийн баталгааны дээд хэмжээг Монгол Улсын 2011 оны төсвийн жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 24.7 хувиас, Монгол Улсын 2012 оны төсвийн жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 18.8 хувиас хэтрэхгүй байхаар тус тус тогтоосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
