A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРЛИГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1992 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 38

Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

"Тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс хураах татварын тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1959 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр зарлигийн 11-р зүйлээс бусад зүйлийг 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ